Мон-Оптикт тавтай морилно уу!
Манай компани байгуулагдсан цагаасаа хойш өдийг хүртэл үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд,
хүсэл сонирхол, шаардлагад нийцсэн оптикийн үйлчилгээг мэргэжилийн өндөр түвшинд үзүүлэхийг
эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаа билээ.
Хэрэв та харааныхаа чадварт тохирсон чанарын баталгаатай, сэтгэлд тань нийцэх нүдний шил
болон контакт линз хайж байгаа бол, нүднийхээ харааг шалгуулахыг хүсч байвал, харааны эрүүл
ахуйн талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авмаар байгаа бол манай хараа зүйн газрын үүд хаалга
таны өмнө үргэлж нээлттэй байх болно.
Манай хараа зүйн газрын давуу талууд нь:
- Оптикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах анхны тусгай зөвшөөрөлтэй компани
- Стандартын шаардлагад нийцсэн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
- Оптометристын чиглэлээр Герман улсад мэргэжил эзэмшсэн мэргэжилийн хараа зүйч таны харааг оношилон, зөвлөгөө өгч үйлчилдэг.
- Бүх төрлийн харааг оношилон шил болон контакт линз тааруулдаг.
- Өргөн сонголттой чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчилдэг.
- Үйлчилгээний хямд үнийн тарифтай.
- Байнгын үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлтийн картаар урамшуулалт үзүүлдэг.
(c) Copyright 2010 - www.mon-optic.com